Ардчилсан намын бүлэг ажлаа дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг ажлаа дүгнэлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар 2010 оны намрын чуулганаар хийсэн ажлаа дүгнэж, завсарлагааны хугцаанд хийх ажлуудын чиглэл болон ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар санал солилцов.
Бүлгийн гишүүд ирэх хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Бэлчээрийн тухай болон Компаний тухай зэрэг хууль, тогтоолын төслийг хэлэлцэхэд иргэний нийгмийн байгууллага болон сонгогчдын төлөөлөлтэй УИХ-ын гишүүд уулзаж санал бодлоо солилцох шаардлагатай гэж үзэв. Тэр дундаа хуулийн төслийг хэлэлцэх шатанд тэднийг оролцуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллах үеэрээ батлагдан гарсан хууль, УИХ-ын бусад шийдвэрүүдийг олон нийтэд сурталчлах, хуулийн хэрэгжилтэд анхаарах талаар урьд урьдаасаа илүү идэвхи чармайлт гарган ажиллахаар санал нэгдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж