Шилдэг симфони бүтээлүүд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Шилдэг симфони бүтээлүүд эгшиглэнэ

Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонид энэ сарын 26-нд “Симфони шилдэг бүтээлийн цоморлиг” нэртэй сонгодог тоглолт болох гэж байна. Дэлхийн шилдэг симфони бүтээлүүд энэ үдэш эгшиглэх юм. Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжимчид урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор, удирдаач Н.Бүтэнбаяр удирдлага дор дэлхийн болон Монголын сор болсон сонгодог хөгжмийг тоглох юм.
Тоглолтод Ц.Намсрайжавын “Говь гурван сайхан” , И.Штраус “Кайзер” вальс, “Полька” Унтер доннер, И.Брамсын “Унгар бүжгийн аялгуу”, Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжим, А.И.Хачатуряны “Сэлэмт бүжиг”, Г.В.Свиридов “Романс” зэрэг шилдэг симфони бүтээл эгшиглэх гэнэ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж