Natalie Portman хүүтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Natalie Portman хүүтэй болно

“Хар хун”киноны дүрээрээ “Алтан бөмбөрцөг” болон “BAFTA”-гаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртээд буй Natalie Portman шинэ оны өмнөхөн сүй тавьж, жирэмсэн болсон тухайгаа зарласан. Харин хосууд өнгөрсөн долоо хоногт хүүхдийнхээ хүйсийг тогтоолгож, хүүтэй болох гэж байгаагаа мэджээ.
Natalie Portman “Бид хүүтэй болох гэж байгаагаа мэдээд маш их баярласан. Бид хоёрын амьдрал дахь маш их зүйл өөрчлөгдөж байна. Би өмнө нь гэрэл зурагчдаас төдийлэн зугтаагаад байдаггүй байсан. Харин одоо бол яагаад ч юм тэднийг харах бүрт залхмаар санагдаж, хүүхэддээ санаа зовж эхэлдэг. Бид хүүхдээ авулгүй бас тайван орчинд өсөөсэй гэж маш их хүсэж байгаа” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр долоо хоногийн дараа шилдгүүдээ тодруулах кино урлагийн хамгийн том наадам болох Оскарт нэр дэвшээд байгаа. Энэ талаар түүнээс асуухад “Би нэг их хүлээж, сэтгэл догдлохгүй байгаа. Харин юу өмсөх тал дээрээ санаа их зовж байгаа шүү. Учир нь би өдөржин гэртээ сууж, попкорн идэж байгаа болохоор жин их нэмж байна” хэмээн хошигножээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж