Megan Fox нэг сая доллар авдаг

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Megan Fox нэг сая доллар авдаг

Холливуудын халуухан бүсгүйчүүдийн нэг Megan Fox өнгөрсөн оноос эхлэн тансаг зэрэглэлийн загварын ордон Armani-гийн ихэнх брэндийн зар сурталчилгаанд тоглож, нүүр царай болж эхэлсэн. Түүний Giorgio Armani Beauty-гийн хаврын шинэ коллекцийн зар сурталчилгаанд авахуулсан зураг нь нийтлэгджээ.
Тэрбээр улаан өнгөөр уруулаа будаж, бараан цэнхэр өнгөөр нүдээ будсан байна. Түүний энэхүү зургийг хэтэрхий хуучинсаг хэв маягтай, шинэлэг шийдэл огт байхгүй хэмээн загварынхан шүүмжлэж эхлээд байгаа юм.
Megan Fox Armani Jeans8 Armani Underwear зэрэг нэлээд хэдэн брэндийг төлөөлдөг ба зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний зар сурталчилгаанаас нэг сая долларын хөлс авдаг аж.
Харин бусад зар сурталчилгаанаас хэдийг авдгаа нууцалсан байна. 

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж