Трой Брувер хожлын гоолыг орууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Трой Брувер хожлын гоолыг орууллаа

Америкийн үндэсний хоккейн лигийн мэдээллээс хүргэе. Стэнлийн цомын эзэн “Чикаго Блэкхаукс” өнөөдөр “Миннесота Уайлд” багийг талбайдаа хүлээн авч, тоглолоо. Дасгалжуулагчгүйгээр тоглосон ч эерэг үр дүнг тэд авч чадлаа. Хоёр багийн хувьд Өрнөд бүсийн плей-оффын байрлалын гадна явж байна. Тийм учраас хожил маш хэрэгтэй байсан гэхэд болно. Юнайтед центрт болсон тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 13 дахь минутад Бриан Кампбелл оруулжээ. Хүний давуу байдалтай байх үедээ Дэйв Болландын дамжуулалтыг чулуу болгосон байна. Стэнлийн цомыг хүртсэн ч дараа жил нь плей-оффт орж чадаагүй түүхэн дэх хамгийн муу амжилтын эзэд болохгүйн тулд үлдсэн бүх тоглолтууддаа Чикаго хотын залуус хичээх шаардлагатай байгаа юм. Үүнийгээ ч ухамсарлаж, эхний 40 минутыг дуустал хамгаалалтаа сайн хийж, хаалгандаа гоол алдсангүй. Харин гуравдугаар үеийн долоо дахь минутад Матт Куллен талбайн эздийн нэг хүний дутуу байдлыг ашиглан онооны самбар дээрх тэнцлийг бий болгожээ. Матт Куллений хувьд энэ улиралд оруулж байгаа 11 дэх гоол нь болсон юм. Гэсэн ч үүнээс ердөө минутын дараачаар Трой Брувер повэрплэй гоолыг оруулснаар багийнхаа улирлын 29 дэх хожлыг авчирлаа. Үүнээс хойш “Миннесота” олон довтолгооныг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Харин ч тоглолтын сүүлчийн мөчид хаалгачгүй зургуулаа довтлох үедээ өөрсдийн хаалганд гурав дахь гоолыг алдсанаар тус тоглолтод 3:1 харьцаатай “Чикаго Блэкхаукс” баг ялалт байгуулсан юм. Гэсэн ч тэд 11-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ. Тэдний дараагийн долоон тоглолтын зургаа нь өрнөд бүсийн ширүүхэн багууд байх юм байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж