Танзанид зэвсгийн агуулах дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Танзанид зэвсгийн агуулах дэлбэрэв

Танзани улсын санхүүгийг гол төв болох Дар эс Салаам хотод нисэх буудлын дэргэд дэлбэрэлт болсноос 17 хүний амь үрэгдсэн байна. Энэ нь цэргийн баазад аюулгүй байдлын дэглэм алдагдан тэсрэх бодисууд агуулж байсан агуулахууд ээлж дараалан гал авалцан дэлбэрснээс болсон гэж мэдээлж байна. Дэлбэрэлт гарсны дараа ч ойр орчмын оршин суугч иргэдэд хандан цонхноос хол байхыг сануулж байжээ.Өглөөний цагаар болсон энэ дэлбэрэлтийн ойролцоо хоёр ч орон сууцны барилга болон дунд сургуулийн байр байдаг гэнэ. Мөн дэлбэрэлт болсон баазаас холгүй цэнгэлдэх хүрээлэнд 4000 гаран хүн байсан гэж албан эх сурвалж мэдээлж байгаа бөгөөд дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн хүмүүсийн тоо өсөж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Одоогоор зэвсэг болон тэсрэх зүйлс агуулж байсан 23 агуулах дэлбэрсэн гэсэн мэдээтэй байгаа юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж