О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно

Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит гурав дахь удаагийн тэмцээн энэ сарын 26-нд болох гэж байна. Тив, дэлхий, олимпийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж явсан гавьяатын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн хөнгөн дөрвөн жин буюу эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66 кг-ын жинд болох юм. Их спортоос зодог тайлсан цагаасаа эхлэн жил бүр зохион байгуулсаар ирсэн тус тэмцээн энэ жил Яармагийн дэнжид байрлах Спортын шинэ ордонд болох бөгөөд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гадна Тайвань, Хятадын Ланжу болон ОХУ, Буриадаас тамирчид ирж, зодоглох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж