Д.Сосорбарам шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам шаардлага хүргүүлэв

“Даяар Монголын ариун голомт” ТББ-ынхан өнөөдөр хотын дарга Г.Мөнхбаярт шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад, “Хүн төрөлхтөний түүхэнд хэт хийрхсэн, үл гүйцэлдэх коммунист сургаалыг үндэслэгч, гардан гүйцэтгэгч В.И.Лениний цусан зам татуулсан үйл ажиллагааны золиос болон дэлхийн 100 сая хүн, үүний дотор Монголын 40 гаруй мянган хүн алтан амиа алджээ. Тиймээс өөрийнх нь эх оронд хүртэл үзэн ядагдаж буй В.И.Лениний хөшөө Монголын нийслэл Улаанбаатар хотын төвд одоо болтол байгаа нь ёс суртахуун, хүмүүнлэг ёсны хувьд хамгийн гутамшигтай, эмгэнэлтэй үйл явдал мөн. Иймээс энэ хөшөөг өнөөдрөөс эхлэн 72 цагийн дотор буулгахыг шаардаж байна” гээд шаардлагатай бол тус байгууллага өөрөө туслан гүйцэтгэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Сонирхолтой нь, шинээр байгуулагдсан “Даяар Монголын ариун голомт” ТББ-ын тэргүүнээр Ардын жүжигчин Д.Сосорбарам ажиллах болсон байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж