Төрийн тулгын гал бадраах гэрийн шав тавив

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Төрийн тулгын гал бадраах гэрийн шав тавив

Төрийн ордны задгай хэсэгт УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр гэр барих шав тавих ёслол үйлдлээ.

Энэхүү 15 ханатай гэрт Монгол Улсын Төрийн туг-Есөн хөлт их цагаан тугийг залж, төрийн тулгын галыг бадраах юм байна. Монгол төрийн тулгын галыг гурван бүслүүртэй, гурван баганатай, тулгын гурван чулуутай, нийт есөн зүйлээр тахин шүтэх уламжлалтай  юм байна. Эдгээр дээр  гал залгагдан арав болсноор Мөнх тэнгэрийн сүр хүч бадардаг ажээ.

www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж