Сингапурын Хөрөнгийн биржид зочилж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Сингапурын Хөрөнгийн биржид зочилж байна

Сингапурт албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболдыг тус улсын Ерөнхийлөгч С.Натанд бараалхасны дараа  Сингапурын
Ерөнхий сайд Ли Сиен Лун гэргийн хамт Монголын Засгийн газрын тэргүүн
болон түүний гэргий нарт зориулан  “Истана” ордонд хүндэтгэлийн зоог
барилаа.

Одоо Монгол Улсын Ерөнхий сайд Сингапурын Хөрөнгийн биржтэй танилцаж буй
бөгөөд үргэлжлүүлэн  Нийтийн орон сууцны үзэсгэлэнг сонирхох аж. 
Сингапурын Хөрөнгийн бирж нь Азийн үүд гэгддэг бөгөөд Ази тивд
тэргүүлдэг, дэлхийн шилдэг таван биржийн нэг юм. Тэнд 700 их наяд
ам.доллар эргэлддэг юм байна. Ерөнхий сайдыг Монголын бизнесийн
төлөөлөгчид дагалдан айлчилж байгаа талаар манай тусгай сурвалжлагч
мэдээллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж