Нигерит суух консулд тамгыг нь гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Нигерит суух консулд тамгыг нь гардуулав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуяг энэ сарын 15-нд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Нигери улсад суух өргөмжит консулаар томилогдож буй Мохаммед Рабин Сулеманд өргөмжит консулын патент болон тамгыг гардуулан өглөө. Консулын газрын захирал Д.Ганхуяг Холбооны Бүгд Найрамдах Нигери улсад Монгол Улсын өргөмжит консул томилогдож байгаа нь Африк тив дахь Монголын анхны төлөөлөл гэдгээрээ чухал ач холбогдолтойг тэмдэглээд,  өргөмжит консулаар томилогдож буй Мохаммед Рабин Сулеманд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тус улсад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхитэй ажиллахыг даалгав. Тус улсад өргөмжит консул томилогдсоноор хоёр улс түлш, эрчим хүч,  хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах болон Баруун Африкийн бүс нутагт оршин суугаа болон зорчиж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх юм.

Дашрамд дурдахад Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Мохаммед Рабин Сулеман нь 1964 онд төрсөн бөгөөд “Парагон Петролиум” компанид зөвлөхөөр ажилладаг юм байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж