Нарны гадарга дээр тэсрэлт болж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Нарны гадарга дээр тэсрэлт болж байна

АНУ-ын сансар судлалын станцаас хийсэн судалгааны бичлэгийнг үндэслэн НАСА-аас нэгэн сонирхолтолй мэдээлэл гаргаж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нарны гадарга дээр маш хүчтэй тэсрэлтүүд үргэлжлэн гарах болсон бөгөөд уржигдраас ийм үзэгдэл дахин давтагдаж байгааг анхааруулсан байна. Энэ удаагийн тэсрэлтүүд энэ ням гариг хүртэл давтагдах бөгөөд багагүй хэмжээний үр нөлөөг дэлхийн амьдралд үзүүлнэ гэж эрдэмтэд тайлбарлаж байгаа юм. Тухайлбал хүний биеийн амгалан тайван байдал алдагдахаас гадна цахилгаан соронзон оронд өөрчлөлт гарч улмаар харилцаа холбооны сүлжээ, интернэт, цахилгаан холбоо, цахим мэдээллийн урсгал тасалдаж,  цахилгаан хэрэгслүүд гэмтэж болзошгүй гэнэ.

Видеог энд дарж үзнэ үү.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж