Бахрейнд тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Бахрейнд тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэлээ

Бахрейний нийслэл Манама хотын Сувдан талбайд болж байгаа эсэргүүцлийн жагсаалыг цэрэг цагдаагийн хүчээр тараасан байна. Тэнд өчигдөр шөнөөс эхлэн цугларч мөн майхан барин хоноглож байсан тэмцэгчдийг унтаж байх үеэр нь цэрэг цагдаагийн хүчээр дайрч тараасан ажээ. Энэ үеэр тус талбай дээр эмэгтэйчүүд болон хүүхдүүд олноороо байсан гэж гэрчүүд ярьж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол гурван ч хүн алагдаж 100 гаран хүн шархдаж гэмтсэн байна. ВВС-ийн сурвалжлагчийн мэдээдснээр бол хүч хэрэглэх үеэр Бахрейний цагдаа нар тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий болон резинэн сум, бас бусад зэсэг хэрэглэсэн гэсэн мэдээлэл өгч байгаа юм.

Видеог энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж