UEFA Гаттузогийн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

UEFA Гаттузогийн асуудлыг хэлэлцэнэ

Европын хөлбөмбөгийн холбооны сахилгын хороо “АС Милан”-ы ахлагч Женнаро Гаттузогийн “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Жөү Жорданы нүүрт гар хүрсэн хэргийг авч, хэлэлцэж байна. Аваргуудын лигийн хасагдах шатанд учраа таарсан “Милан”, “Тоттенхэм” багууд эхний тулаанаа Сан Сиро цэнгэлдэхэд хийж, тус тоглолтод “Тоттенхэм” 1:0-ээр хожсоны дараа уг үйл явдал болжээ. Шотландын “Рейнжерс” багт тоглож байсан учраас Гаттузо “Тоттенхэм”-ийн 1-р багийн дасгалжуулагч Жөү Жордантай шотланд хэлээр маргалдаж, улмаар нүүр рүү нь түлхсэн юм. Үүний дараа тэрбээр уучлал гуйжээ. Гэхдээ UEFA-гийн сахилгын хороо энэ асуудлыг зүгээр өнгөрөөхгүй нь тодорхой. Дүрмийн дагуу Гаттузо дор хаяж гурван тоглолтоор эрхээ хасуулахаас гадна мөнгөн торгууль хүлээнэ. Харин сахилгын хорооноос шийтгэлийг бүр удаан хугацаанд оногдуулж болзошгүй юм. 2009 онд Дидье Дрогба шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, улмаар телевизийн камераар сэтгэл хөдлөлөө илэрхийлсний шанд зургаан тоглолтоор торгуулж байсан билээ. Тоглогч өөрөө “Би хяналтаа алдчихсан байсан. Тухайн үед маш их уурласан байсан учраас өөрийгөө бүрэн барьж чадаагүй. Үүнийхээ төлөө уучлал гуйсан” гэжээ. Гаттузогийн энэ үйлдэл багт нь ямар ч байсан муугаар нөлөөлөх нь дамжиггүй. “Милан” одоо “Тоттенхэм”-ийн талбайд зочилж, дор хаяж 1:0-ээр хожих хэрэгтэй. Энэ хожилд харин “Милан”-ы Гаттузо, Флемини зэрэг хамгаалалтын гол тоглогчид нь тус болж чадахгүй болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж