Нохой хорт хавдрыг оношилно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Нохой хорт хавдрыг оношилно

Японы эрдэмтэд нохой шулуун гэдэсний хорт хавдрыг бүр эрт үед нь ч үнэрээр нь мэдрэх чадвартайг баталсан тухай Би-Би-Си мэдээллээ.

Япон болон Их Британид байдаг туршилтын төвд нохой арьсны, цөс, уушиг болон өндгөвчний өвчнийг оношлох чадвартайг туршиж байсан аж. Түүнчлэн Их Британы Эйлсберийн төвд эзнийхээ чихрийн шижин өвчинг цусан дахь глюкозийн хэмжээ хэт багассан аюултай үед нь сануулах нохойг бэлтгэж байгаа юм.

Японы Кюсю Их Сургуулийн судлаачид лабрадор-ретривер үүлдрийн нохойны үнэрлэх чадварыг хорт хавдрыг оношлоход ашигласан байна. Эрүүл болон шулуун гэдэсний хорт хавдартай хүмүүсийн амьсгалсан агаарын 36 туршилтын тусгай саван дахь хэсгээс 33-ыг нь Мерин нэртэй энэ нохой зөв сонгосон юм. Ингэж үнэрлэн оношлоход өвчний үе шат огт хамааралгүй байсан аж. Харин шулуун гэдэсний хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг цусны шинжилгээгээр арван тохиолдлоос зөвхөн нэг нь илэрдэг байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж