Хөтөлбөрийг дүгнэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Хөтөлбөрийг дүгнэж байна

Монгол Улсын сангийн яам, Солонгос улсын Сангийн яам, Солонгосын хөгжлийн институт хамтран 2004 оноос “Төр хувийн хэвшлийн түншлэл”, “Төслийн техник эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан тооцоолол”, “Хадгаламжийн даатгал” зэрэг сэдвүүдээр мэдлэг хуваалцах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Хөтөлбөрийн  хэрэгжилтийн үр дүнгийн талаар өнөөдөр талууд хэлэлцэж байна.

Дээрх арга хэмжээ “Кенпински” зочид буудалд болж буй юм. Солонгос улсын хувьд төр, хувийн хэвшлийн түншлэл, хадгаламжийн даатгалын тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн орнуудын нэг аж. Тиймээс Монгол Улсын Сангийн яамныхны хувьд дээрх чиглэлд Солонгос улсын Сангийн яам, Солонгосын хөгжлийн институттэй хамтран ажилласнаар төрийн албан хаагчдын энэ талаарх мэдлэг дээшилж, улмаар хадгаламжийн даатгалын тогтолцоог өөрийн оронд амжилттай нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр дэд бүтцийг хөгжүүлж, төсөвт үзүүлэх дарамтыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажлуудыг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж буй юм. Мөн “Мэдлэг солилцох” хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар хоёр улсын харилцаа шинэ түвшинд очсон гэж үзэж, ирэх онуудад уг хөтөлбөрийг Монгол Улсад илүү өргөн хүрээтэй хэрэгжүүлэх тухай ярилцаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж