Ерөнхийлөгч орон нутагт ажиллахаар мордлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч орон нутагт ажиллахаар мордлоо

Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймагт ажиллахаар
өнөөдөр орон нутгийг зорилоо. Ерөнхийлөгч эдгээр аймгийн ажил байдал,  хаваржилттай танилцаж, иргэдтэй уулзана.
Тухайлбал Өвөрхангайн Хүүхэд залуучуудын паркийн ногоон байгууламж,
Баянхонгорын сүүний үйлдвэр, сүүний фермерийн аж ахуй, баруун бүсийн худалдааны
төв, Архангайн  Багшийн сургууль, жижиг,
дунд үйлдвэрийн газар, төмс , хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн
нэгжийн ажил байдалтай танилцаж, очсон газруудынхаа соёлын төвүүдэд иргэдтэй
уулзалт хийхийн сацуу зам дагуух сумдын малчдынхаар орох юм байна.

 Ерөнхийлөгчийг
УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Эрүүл мэндийн сайд
С.Ламбаа,  Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд Т.Ганди,  нар дагалдан
явав.

Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж