Роберто Карлос Оросын лигт хөл тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Роберто Карлос Оросын лигт хөл тавилаа

Бразилын шигшээ багийн хамт дэлхийн аварга болж байсан зүүн жигүүрийн хамгаалагч Роберто Карлос ОХУ-ын “Анжи Махачкала” багтай 2,5 жилийн гэрээг үзэглэснээр Оросын Премьер лигт хөл тавилаа. Энэ талаар тус багийн албан ёсны вэбсайтад “2002 оны дэлхийн аварга хамгаалагч Роберто Карлостой гэрээ байгуулсныг албан ёсоор мэдэгдье” гэжээ. Өдгөө 37 настай Роберто Карлос хуучин баг болох “Коринтианс”-тай харилцан тохиролцсоны дүнд гэрээгээ цуцалж, улмаар Оросыг зорьсон байна. Нэгэн үе хөлбөмбөгийн ногоон талбайд гялалзаж явсан тэрбээр “Реал Мадрид”, “Интер Милан” зэрэг дэлхийд данстай томоохон багуудад хүчин зүтгэж байснаас гадна Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 125 тоглолтод оролцож, 11 гоол оруулсан нэгэн. Тэрбээр 2010 оны эхээр “Коринтианс”-т ирсэн бөгөөд өнгөрсөн улиралд Бразилын лигийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч болсон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж