Панамын сувагтай Хятад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Панамын сувагтай Хятад өрсөлдөнө

Панамын сувагтай өрсөлдөх хэмжээний Атлантын ба Номхон далайн эргийг холбосон төмөр замыг  барих талаар Хятад Колумбитай хэлэлцээр хийж байна гэж  The Financial Times сонин бичжээ.

Төмөр зам Колумбийн эргээр дамжин Карибийн тэнгисийн эрэг дэх Картахены ойролцоох шинэ хот хүртэл тавигдахаар төлөвлөгджээ. “Хуурай сувгийн” урт нь 220 км болох ба төслийн зардлын талаар одоохондоо тодорхойгүй.

Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосын хэлснээр төсөл “утгатай” бөгөөд “дэлхийн эдийн засгийн шинэ хөдөлгүүр” болох ажээ. Сонинд өгүүлснээр Панамын сувагтай өрсөлдөх төмөр зам нь АНУ ба Колумбийн хоорондын чөлөөт худалдааны гэрээг батлахад нь Америкийн засаг захиргааг түлхэж өгөх гэнэ.

Нийтдээ 80 км-ийн урт Панамын суваг нь Номхон далайг Карибийн тэнгис, Атлантын далайтай холбож өгдөг. Түүний АНУ 1904 оноос бариулж эхлээд 1920 онд нээжээ. АНУ уг сувгийг 1999 он хүртэл хянаж байсан билээ. Уг сувгаар жилдээ 14 мянга орчим хөлөг онгоц өнгөрдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж