Үнэтэй, гэхдээ нэр хүндгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Үнэтэй, гэхдээ нэр хүндгүй

“Роснефть”, Сбербанк ба “Газпром” хамгийн нэр хүндтэй компаниудын чансааны сүүлд Apple, Amazon.com, Berkshire Hathaway дэлхийн хамгийн хүндэтгэл хүлээсэн компаниуд хэмээн Barron"s сэтгүүл өөрийн чансааныхаа тэргүүнд бичив. Авто машинуудаа элдэв доголдлоос болон эргүүлэн татсаар байгаад Toyota компани, Мексикийн буланд нефть асгаруулсан осол гаргасан учраас BP, залилангийн дуулианы эзэн болсон гээд Goldman Sachs компаниуд хөрөнгө оруулагчдынхаа хүндэтгэлийг алдсан байна. Удирдлага муутай мөн авлигад нэрвэгдсэн учраас “Роснефть”, Сбербанк ба “Газпром” чансааны сүүл барьжээ.
Barron"s сэтгүүлийн асуулгаар хөрөнгө оруулагчид, бизнесменүүд дэлхийн хамгийн нэр хүндтэй компаниар Apple-ийг нэрлэв. Компани дээрхи чансааг хоёр дахь жилдээ дараалан тэргүүллээ. Стив Жобсийн компанийг “ мөрөөдөл хөөхөөс айдаггүй”, “эр зоригтой”, “шинэлэг”, “хоршооллын өндөр соёлтой” зэргээр хөрөнгө оруулагчид үнэлээд тэр нь зорилгоо ямагт биелүүлэхийн төлөө цөхрөлтгүй явдаг гэсэн байна.

Долоон жилийн өмнөөс Barron"s сэтгүүл хөрөнгө оруулагчид ба мэргэжлийн менежерүүдээс 100 том компанийн тухай өөрийн саналаа хэлэхийг хүссэн юм. Тэдний санал асуулгыг компаниудын жилийн эцсийн хөрөнгийн зах зээл дэх хөрөнгөжилтийн дүн гарсны дараа явуулж иржээ. Рейтинг-2011 нь АНУ-ын консалтингийн жижиг компаниудын эздээс том компаниудын тэрбумуудыг эргэлдүүлдэг хөрөнгө оруулалтын захирал хүртэлх 92 хөрөнгө оруулагч нарын хариултаар гаргасан байна. Компани бүрт хандах хандлагаа “Өндөр хүндэтгэлтэй”, “Хүндэтгэлтэй”, “Үл хүндэлдэг” гэсэн гурван хариултаас сонгон үнэлгээг сонгосон нөхцлөө тайлбарлах аргаар тодруулахыг тэднээс хүсчээ.
Эхний гурван лидерт Apple компаниас гадна арваас найман шатаар дээшилсэн интернет-дэлгүүр Amazon.com, ба таваас гуравт орсон Уоррен Баффетын Berkshire Hathaway компаниуд багтлаа.

Хамгийн хүндэтгэлтэй эхний аравт: IBM, McDonald"s, Google, 3M, Coca-Cola, PepsiCo, Procter&Gamble зэрэг дандаа Америкийн компаниуд багтжээ. АНУ-д хамгийн хүндэтгэлтэй гадаадын компани нь Швейцарийн Nestle болсон ба тэрээр 19 дүгээрт бичигдсэн байна.

Чансаа явагдаж байсан долоон жилийн дотор эхний хоёр байрыг ээлжлэн эзэлж ирсэн Америкийн эрүүл мэндийн аварга компани Johnson&Johnson хөрөнгө оруулагч нарынхаа хүндэтгэлийг алдсан байна. Чанартай холбоотой асуудлаар уг компани 25 дугаарт орсон байв гэж Barron"s бичжээ. Өнгөрсөн жилийн зургадугаар байрнаас энэ жил 47 дугаарт бичигдсэн Японы Toyota техникийн эвдрэлийн улмаас олон тооны загвараа эргүүлэн татсанаар хөрөнгө оруулагчдийн итгэлийг алдлаа. Хөрөнгө оруулагчдийн итгэлийг Goldman Sachs банк бас алджээ. Өнгөрсөн жил анх удаа жагсаалтад орсон тэрээр 36  шатаар доошлон 66-д нэрлэгдэв. Гол шалтгаан нь үнэт цаастай холбоотой залилангийн асуудал байжээ. Банк үйлчлүүлэгч нартаа бүрэн биш худал мэдээлэл өгч байжээ.

Мексикийн булангийн ослын дараа Британийн ВР компанид бас итгэл буурлаа. Өмнөх жил 47-д байсан энэ компани 97-д нэрлэгдсэн байна. Гэхдээ ардаа гурван орос компанитай. Харин сүүл хэсэгт тэднээс гадна Citigroup (96), Banc of America (97) оржээ. Хамгийн сүүлчийн гурван орос компаниудыг муу удирдлагатай, авлигад идэгдсэн, хуулийг үл тоодог зэргээр хөрөнгө оруулагчид нь үнэлжээ.
Германы Siemens (41-21-д), Daimler (48-30-д), францын LVMH Moet Hennessy Louis Vuitton (52-32-т) компаниуд байрлалаа эрс дээшлүүлэв. Энд Британий Vodafone (65-36-д) бас байгаа юм.

Хүндэтгэл хүлээх гол үзүүлэлт нь хүчтэй бизнес-стратеги гэж асуулгад оролцогсод өгүүлж байна. “Бизнес-стратегид нь дутагдал байгаа бол хамгийн хүчтэй захирал ч түүнийг амжилтад хүргэж чадахгүй” хэмээн  Harbor"s Advisory компанийн Жек де Ган хэлэв.

Хүчтэй бизнес-стратегийн төлөө хөрөнгө оруулагчдын гуравны нэг (32%), хүчтэй менежментын төлөө  28%, хувь нь санал өгсөн байв. Өнгөрсөн жилд менежментыг чухал байлаа гэж ихэнх нь хэлсэн байна. “Хүчтэй удирдлага бусад хүчин зүйлээ дээш татна. Тэр бол баланс дахь материаллаг биш хөрөнгө юм” гэж RBO компанийн хөрөнгө оруулагч менежер Жек Оливер хэлэв.
Гэсэн ч хөрөнгө оруулагчдын 12 хувь нь энэ ёс зүйг практикт л чухал гэжээ. Өнгөрсөн жилд үүнийг 20 хувь нь үнэлж байсан юм. Санхүүгийн элдэв залилан, дуулиан энэ үзүүлэлтийн үнэлгээг бууруулсан бололтой хэмээн Barron"s дүгнэн тайлбарласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж