Ерөнхий сайдыг угтаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг угтаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Луны урилгаар энэ сарын 16-19-нд Сингапурт, Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллардын урилгаар 19-24-нд Австралид албан ёсны айлчлал хийхээр болсон билээ.
Тэгвэл яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун хүндэтгэн хүлээн авч байгаа юм байна. Энэ талаар манай тусгай сурвалжлагч тус улсаас мэдээллээ. Ерөнхий сайдыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсролын
сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг
дарга Г.Мөнхбаяр нарын албаны хүмүүс дагалдаж яваа юм. Ерөнхий сайд орон нутгийн цагаар 11.30 цагт Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнгтэй албан ёсны хэлэлцээ хийх ажээ. 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж