
Монголын оюутны спортын холбооноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар, Их дээд сургуулиудын консурциумтай хамтран Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй Их, дээд сургууль, коллежиудын сургалт хариуцсан проектор, биеийн тамирын багш-дасгалжуулагчид болон байгууллагуудын биеийн тамирын арга зүйчдийн дунд “Олон улсын болон Монголын оюутны биеийн тамир, спортын асуудлууд” сэдэвт сургалт семинарыг ирэх сарын 22-нд зохион байгуулах гэж байна. Сургалтаар Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын удирдлага, зохион байгуулалт, сүүлийн жилүүдэд авч, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Дархан-Уул аймгийн биеийн тамир спортын чиг хандлага, оюутны биеийн тамир, спортын арга хэмжээ, их, дээд сургуулиудад биеийн тамирын хичээл, сургалт явуулж буй туршлага, арга зүй, дэлхийн оюутны спортын хөгжил, ОУОСХ болон МОСХ-ны үйл ажиллагаа, Монголын оюутны спортын 10 дугаар “Универсиад” их наадмын тухай зэрэг асуудлууд яригдах бөгөөд сургалт семинарт хамрагдсан багш нарт сертификат олгох ажээ.