“Бурхан халдун” клубт боксын хэрэглэл бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Бурхан халдун” клубт боксын хэрэглэл бэлэглэв

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй “Бурхан Халдун” спорт клубын захирал Г.Гантулгад БТСГ, МОСХ-ноос 2010 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнд Герман улсаас авч ашигласан “Top Ten” үйлдвэрийн боксын бээлий, малгай зэргийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханд тамирчдын спортын сургалт, дасгалжуулалтад ашиглуулахаар хүлээлгэж өглөө. Тус клубт хичээллэж буй хүүхэд залуучуудтай Д.Жаргалсайхан уулзаж, тэдний бэлтгэл сургуулилттай танилцан цаашдын спортын үйлст нь амжилт хүсэн ерөөлөө.

“Бурхан Халдун” спорт клуб нь боксын эрэгтэй тамирчдаас гадна эмэгтэй тамирчдыг бэлтгэж байгаа юм. Клуб өөрсдийн нөхцөл бололцоогоо ашиглан боксын бэлтгэлийн заал болон фитнес өрөөнүүдээ тохижуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь оюутан залуусын талархалыг хүлээсэн, тэдний очих дуртай газрын нэг болоод байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж