Эмэгтэй хүний үнэ цэнэ юунд оршдог вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Эмэгтэй хүний үнэ цэнэ юунд оршдог вэ?

“Freeline” студийнхэн “Боловсрол суваг” телевизтэй хамтарч “Хайрын эрэлд” нэртэй телевизийн олон ангит кино хийжээ. Уг кинонд Монголын тайз, дэлгэцийн залуу одуудаас гадна АЖ Д.Цэрэндагва, Б.Мэндбаяр, Ц.Төмөрбаатар болон “Мандухай цэцэн хатан” киноны Алтжин хатны дүрээр үзэгчдийн ой тойнд хадагдсан жүжигчин Отгонтогос зэрэг нэртэй жүжигчид тоглосон байна. Жүжигчин Ц.Төмөрбаатар уг кинонд нэгэн хөгжилтэй дүрийг бүтээжээ. Тэрээр эхнэрээсээ гадуур нууц амрагтай болохоор жүжигчин Отгонтогостой танилцаж үдийн хоолонд урьдаг. Харин шинэ найз бүсгүй нь үдийнхээ хоолонд нэг, хоердугаар хоол, салат, десерт гээд тус бүрээс 2-3 төрлийг захиалж, нэг удаагийн хоолондоо 100 мянган төгрөг зарсан нь Ц.Төмөрбаатарыг галзууруулахаа шахаж, “Чи ийм болохоороо л одоо хүртэл хүнтэй суугаагүй юм байна. Миний эхнэрийн сар иддэг хоолыг чи нэг дор идчихлээ” хэмээн хашгирдаг. Харин Отгонтогос Ц.Төмөрбаатарыг гарсан хойно хоолныхоо тооцоог өөрөө хийгээд зөөгч бусгүйд “Эрчүүдэд заримдаа өөрийнх нь хэр чадлыг мэдрүүлж байх хэрэгтэй байдаг юм” гээд 100 ногоон сарвайна. Тэгэхээр эмэгтэй хүний үнэ цэнэ, үнэлэмж ч бас янз бүр байдаг бололтой.

Сонирхуулахад уг киног найруулсан Ц.Гансэрээ, н.Батцэцэг нар нэг гэр бүлийнхэн бөгөөд Ц.Гансэрээ нь АЖ Цэрэндагва, Б.Мэндбаяр нарын хүү гэнэ.

Б.ЗАЯА

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж