Сайн санааг шууд гаргах өдөр нь (Random Acts of Kindness Day) олон улсын буяны байгууллагуудын санаачлага юм. Энэ баяр дэлхийн хамааралтай бөгөөд ямар ч улсын иргэн байснаас үл хамааран сайхан сэтгэлээ энэ өдөр гаргах ёстой.
Манайд энэ баярыг төдийлөн сайн мэдэхгүй бөгөөд зохион байгуулагчдынх нь хэлснээр хүн бүр сайхан сэтгэл, өгөөмөр зангаа гаргах хэрэгтэй.
Сайн үйлс нь танд өөрт чинь буян болно гэдгийг санаж байх нь чухал.
Хятадын дэнлүүний баяр
Сар шинийн байрын 15 дахь өдөр юаньсяо гэх дэнлүүний баярыг Хятадад хийж иржээ. Олон янзын арга хэмжээтэй энэ баяраар Хятадын шинэ оны баяр дуусч байна. Анх энэ уламжлал Х зуунаас эхлэн дараагийн зуунд нь бүх нийтийн болжээ. Хятадын дэнлүүний баяр нь тэдний Валентины өдөр юм. Олон янзын дүрс, хэлбэртэй дэнлүүн дээр хүмүүс хүслээ бичдэг.
Эртний домгоор энэ өдөр өвгөд дээдсийн сүнс газарт буун ирээд дотны хүмүүстэйгээ баяр тэмдэглэдэг гэх бөгөөд хэдэн зуун сая дэнлүү нь тэдний гэртээ хүрэх замыг заадаг ажээ.
Жордано Бруно түүдэгт шатаан цаазлав
Жордано Бруногийн хөшөө
1600 он: Филиппо Бруно цэргийн хүний гэр бүлд 1548 онд Неаполь хотоос холгүй газар төржээ. Филиппо Бруно 17 настайдаа доминикан шашины хийдэд суун Жордано нэртэй болсон байна. Шинжлэх ухаан судлан Николай Коперникийн бүтээлтэй танилцсаны дараа тэрээр шашины байглийн шинжлэх ухааны ойлголт буруутай гэж Жордано Бруно ойлгож авлаа. Тэрээр Европ даяар олны өмнө шашины сургаалийг буруу байна гэж илчлэн явжээ. Түүнийг 1592 онд Италид буцаж ирэхэд нь шаиныхан баривчлан шоронд хорьжээ.
Ертөнц хягааргүй тэр олон янз гэсэн түүний үзэл санаа нь Бруног барих шалтгаан болсон байна. Найман жилийн хорилт түүний санаа бодлыг өөрчилж чадсангүй. Үзэл бодлоосоо татгалзахын оронд тэрээр түүдэгт шатаалгах нь дээр гэж үзжээ. Шашины инвизицийн шүүхийн шийдвэрээр Ром хотын Цэцэгт талбайд 1600 оны энэ өдөр Жордано Бруног түүдэг гал дээр шатаан цаазалжээ.
үйл явдал
“Америкийн дуу хоолой” радио станц нээгджээ
Фото: sostav.ru
1947 он: АНУ-ын Мэдээллийн агентлагийн Уильям Харлан Хейл герман хэл дээр “Америкийн дуу хоолой” ярьж байна. Бид та нарт үнэнийг хэлнэ” гэсэн үгээр 15 минутын нэвтрүүллэгийг эхэлжээ. Эхлээд “Америкийн дуу хоолой” радио станц фашист сурталчилгааны эсрэг чиглэгдсэн байлаа. Үүнээс таван жилийн дараа “Америкийн дуу хоолой” орос хэлээр нэвтрүүлэгээ явуулж эхэлсэн байв. Уг радио станц нь АНУ-аас мэдээллийг социалист орнуудад нэвтрүүлэх гол суваг болж иржээ.
1970-аад оны дунд хүртэл “Америкийн дуу хоолой” нь Засгийн газрын албан ёсны радио байсан учир бие даасан орнуудын хоорондын хэм хэмжээний хүрээг барих ёстой байсан юм. Бусад орнуудын дотоодын хэрэгт бүдүүлэгээр оролцох нь түүнд үйлчлэх ёсгүй байлаа.
Дараа нь явагдсан өөрчлөлтөөр “Америкийн дуу хоолой” нь илүү бие даасан хандлагатай болжээ. Радио станц америк маягийн амьдралын гол сурталчилгааг хийж байсан юм.
Зөвлөлт болон социалист орнуудад нэвтрүүлгийг дарж, “дүлийрүүлэх” ажиллагааг хийж ирсэн юм. Гэлээ ч наяад оны дундуур гэхэд Зөвлөлтийн 30 сая хүн ямар нэгэн замаар уг радиогийн сонсогч болсон байлаа.