
Цэрэг эргэх бүрэлдэхүүнд аймгийн Цэргийн штаб, бүх сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Шинэ Завхан телевиз, аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид оролцож ар гэрээс нь хүргүүлсэн захидал, цагаан сарын идээний дээж бэлэг, сумдын Тамгын газраас бэлтгэсэн мэндчилгээ бэлэгийг гардуулсан бол аймгийн Засаг дарга өөрийн гарын бэлгийг аймгийн дурсгалын тэмдгийн хамт хүн тус бүрт олгож, цэрэг дайчдынхаа алба хааж байгаа ангиудын бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ амаллаа.
Б.Мягмарсүрэн