Завханчуудын тухай үзэсгэлэн дэлгэв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Завханчуудын тухай үзэсгэлэн дэлгэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Завхан аймгийн архивын сан хөмрөгт 200 хөмрөгийн 23450 гаруй баримт хадгалагдаж байгаагаас 4 хөмрөгийн 22 баримтыг нэн үнэт баримтын бүртгэлд бүртгээд байна. Тус архивт хадгалагдаж буй бидний олж үзээгүй, мэдээгүй олон ховор нандин баримтуудын төлөөлөл болгож таны аав ээж, эмээ өвөө, эцэг өвгөдийн тань үндсэн захиргаа гарал үүслийн тухай сонирхолтой мэдээллүүдийг дэлгэн үзүүллээ.

    Тухайлбал, 1937 онд Завхан аймгийн Нөмрөг, Идэр, Сантмаргаз, Ургамал, Жавхлант, Цагаанхайрхан,Тэлмэн, Их-Уул, Шүлүүстэй, Улаагчин, Чандмань, Алдархаан, Дөрвөлжин, Чандмана-Өлзийт, Хасагжаргалан, Бэгэр, Баян-Уул, Жаргалан, Тамч, Хөхморьт, Сонгино, Баян, Эрдэнэ, Цогт, Дэлгэр, Баянцагаан сумдын нутаг дэвсгэрийн газрын зургийг цаас буюу даавуун дээр зурж, тайлбарыг уйгаржин монгол бичгээр гаргаж байжээ.

    Үүнээс үзэхэд одоогийн Завхан аймаг 20 дугаар зууны эхэн үед олон аймгийг дамнан суурьшсан өргөн уудам нутаг дэвсгэртэй байсныг түүх гэрчилнэ.
     

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж