-Хоёр дахь машиныг гаргасан уу?
-Өнөөдрийн 16:30 цагийн байдлаар мөсөн доогуур татаж, эргээсээ 45 метрийн зайтай 6 метрийн гүнд татан авчирч, мөс цоолон аргамжих, бэхэлгээ хийх ажил эхлээд байна. Нуурын гүн, аврах албанынхан шумбах, цооног гаргах зэрэгт тоног төхөөрөмж хувцас хэрэглэл хангалттай биш учраас нэлээд хүндрэлтэй байгаа. гарч байна. Машиныг уснаас гаргахад 1-2 хоног шаардлагатай гэдгийг аврах албаныхан хэлж байгаа. Татаж гаргах бэлтгэл ажлаа сайн базаасны дараа машиныг дахин татаж, уснаас ил машины ёмкосноос шатахууныг соруулах ажил эхэлнэ. Шатахууныг соруулсан нөхцөлд машиныг татаж гаргах ажил маш хурдан хугацаанд хийгдэнэ. Шатахуун нуурын усанд асгараагүй. Хэрэв нуурын гүнд байгаа автомашины шатахуун алдагдсан бол усны мандал дээр хөвөөд гараад ирэх ёстой.
-Шатахуун алдагдвал ямар хор хөнөөл учирч болох вэ?
-Асар их хор хохирол учирна шүү дээ. Хөвсгөл далай маань эмзэг экосистемтэй. Мөн Монгол Улсын гадаргын цэвэр усны 68.5 хувийг агуулж байдаг. Нэн цэнгэг нуур. Байгаль далайн цутгалын 70 орчим хувийг эзэлдэг.Тэгэхээр шатахуун асгарч нуур бохирдлуулбал нөхөж барахгүй хор хөнөөл учирна гэсэн үг л дээ. НИК компанийн хувьд хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээх ёстой. Машин осолдсон нь хориотой замаар шатахуун тээвэрлэж явахдаа горим зөрчин 10 гаруй км газарт төөрснөөс болсон юм билээ.