Дарханд олон улсын модон бөмбөгийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Дарханд олон улсын модон бөмбөгийн тэмцээн болно

Энэ оны есдvгээр сарын 9-11 өдрvvдэд Дархан хотод Олон улсын модон бөмбөгийн дөрөвдvгээр нээлттэй тэмцээн болно. Тус тэмцээн Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн дараахан болж байгаагаараа ихээхэн онцлогтой аж. Тэмцээнийг Монголын модон бөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбоо, Спорт хороо хамтран зохион байгуулах бөгөөд аймгийн модон бөмбөгийн холбооны тэргvvнээр Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Дансран, нарийн бичгийн даргаар Дарханы Татварын албаны улсын байцаагч Д.Гантөмөр нар сонгогдон ажилллаж байна.

ММБХолбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тэргvvтэй холбооны бусад удирлагууд, Дархан-Уул аймгийн МБХолбооны тэргvvн Т.Дансран, нарийн бичгийн дарга Д.Гантөмөр нар Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Л.Гvнчин, Спорт хорооны дарга Н.Батлав, аймгийн МБХолбооны тэргvvлэгч нартай Олон улсын тэмцээний талаар уулзаж ярилцан санал солилцсон төдийгvй тэмцээн болох байр талбай, тамирчид байрлах зочид буудал зэрэг бэлтгэл ажлуудыг vзэж шалгасан байна.

Тэмцээнд БНХАУ, ОХУ, Тайвань, Япон, Хонгонг, Солонгос зэрэг орны тамирчид оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд манай оронд 2005, 2007, 2009 онуудад олон улсын модон бөмбөгийн нээлттэй тэмцээнvvд зохиогдож байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж