Jessica Alba хоёр дахь хүүхдээ төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Jessica Alba хоёр дахь хүүхдээ төрүүлнэ

Холливуудын хамгийн дур булаам бүсгүй Jessica Alba хоёр дахь хүүхдээ төрүүлэх болсон тухайгаа албан ёсоор зарлажээ.

Тэрбээр “та бүхэндээ баяртай мэдээ дуулгах болсондоо таатай байна. Бидний охин Honor удахгүй том эгч болно” хэмээн жүжигчин бүсгүй твиттер болон фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

Түүний нөхөр Cash Warren “Бид гэр бүлдээ гишүүн нэмэх болж байгаадаа баяртай байна. Охиноо төрөх үед би эхнэрээ маш сайн халамжилж, их туршлага хуримтлуулсан. Тиймээс эхнэрээ одоо улам илүү халамжлах болно” хэмээн байна.
Jessica, Cash хоёр 2008 оны тавдугаар сард гэрлэж нэг охинтой болсон. Тэдний охин Honor Marie одоо хоёр настай юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж