Эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа

Дорнод аймгийн эрүүл мэндийн газарт Монголын мянганы сорилтын сангийн орон нутагт чадавхи бэхжүүлэх ханган нийлүүлэлт хийх ажлын хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтуудыг хийхэд зориулж  сургалтын өрөөний тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэн, сургалтын танхим шинээр тохижуулаад байна.

Уг танхимын анхны сургалтыг нэгдүгээр сарын 24-нд “Эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх нь” сэдвээр явуулсан бөгөөд энэ сарын 11-нийг хүртэлх хугацаанд “Эрүүл мэндийг дэмжих ажлын байр”,  “Эрүүл мэндийг дэмжих ажлын байр, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр хоёр удаа, сум өрхийн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хамт олны төлөөлөл, байгуулллагын шийдвэр гаргагч нар, сургуулийн эмч, сувилагч нар, сум, өрхийн эмнэлгийн чийрэгжүүлэлтийн арга зүйчээс бүрдэх нийт 87 хүнд сургалт зохион байгуулжээ.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж