Архидалттай холбоотой хэрэг нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Архидалттай холбоотой хэрэг нэмэгдэж байна

Баянгол дүүргийн VI хорооны иргэн 49 настай эрэгтэй Б согтуурсан үедээ гэртээ унтаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан бол тус дүүргийн XX хорооны иргэн 47 настай эрэгтэй Б согтуурсан үедээ тагтан дээрээсээ унаж, гэмтэн  түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэн очоод нас барсан байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн А-г төрсөн ах 40 настай Б нь архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ маргалдаж, далан тус газар нь хутгаар зүсч гэмтэл учруулжээ. Мөн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны иргэн 66 настай эрэгтэй Х  согтуурсан үедээ гэртээ агсам тавьж  хэвлийн тус газраа хутгалж, өөрийгөө гэмтээсэн байна.  Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Архи хэтрүүлэн хэрэглэж эрүүл мэндээрээ хохирдог, ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэйгээр эрүүл мэндээрээ хохирч, нэгнийхээ амийг хөнөөдөг харамсалтай хэрэг цөөнгүй гарч байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж