Хятад Тайвантай худалдаагаа өргөжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Хятад Тайвантай худалдаагаа өргөжүүлж байна

Хятадын засгийн газар Тайвантай эдийн засгийн харилцаа нэн ялангуяа худалдааны харилцаагаа өргөжүүлэхээр эрмэлзэж байна гэж  Тайваний төрийн зөвлөлийн  эдийн засгийн департментийн албаны захирал Су Ман мэдэгджээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2011 оны нэгдүгээр сараас эхлэн тайваний 539 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хятадад экспортлох, Тайваний зүгээс хятадын 267 нэр төрлийн бүтээгдэхүүнд 10 хувийн гаалийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Тайваний эрх баригчдын үзэж буйгаар хятадтай хийх худалдаа 18 тэрбум доллараар өсөх бөгөөд одоогийн хоёр орны худалдааны нийт эргэлт 115 тэрбум долларт хүрсэн юм байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж