Бахрейнд жагсаал цуглаан үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Бахрейнд жагсаал цуглаан үргэлжилсээр байна

Бахрейний эрх баригчдаас улс төрийн өргөн өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардсан олон нийтийн жагсаал цуглаан тус улсын нийслэл хотын төв талбайд гурван өдрийн турш үргэлжилсээр байгаа ажээ.

Олон нийтийн жагсаал цуглааны үеэр хоёр хүний амь нас үрэгдэж, олон арван хүн шархдсан тухай мэдээлжээ.

Олон мянган жагсагчид Pearl хэмээх төв талбайд майхан босгож, хоноглож буй ажээ. Жагсагчид тавьсан шаардлагыг эрх баригчид биелүүлэх хүртэл төв талбайд байрлахаа мэдэгдээд байгаа юм байна.

Жагсагчид засгийн газраас шинэ ажлын байр бий болгох, орон сууцны нөхцөлийг сайжруулах, улс төрийн бүх хоригдлуудыг суллах, хаант засаглалын бүрэн эрх мэдлийг хязгаарлаж, засгийн газар, парламентын үйл ажиллагаанд оролцохыг багасгахыг шаардаж буй ажээ. Мөн түүнчлэн 200 жил оршин тогтносон хаант засаглалыг халах шаардлага тавьжээ.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж