Амны эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Амны эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Амнаас сэнгэнэсэн үнэр ханхлуулдаг гаа хүнд ер нь хаана ч хэрэг болдог.  Ялангуяа саримстай хоол их идсэн бол амаа цэвэрлэх нь зайлшгүй чухал. Яагаад гэвэл саримсны амт тэр дороо гарчихдаггүй.

Амнаас эвгүй үнэр гарах өөр нэг шалтгаан нь хорхойтсон шүд, хэл, тагнай дээр тогтсон өнгөртэй холбоотой байдаг.  Хэрэв амнаас эвгүй үнэр үнэртэх болсон шалтгаан нь үүнтэй холбоотой бол шүдээ сайн угаахаас гадна, хэлэн дээр тогтсон өнгөрийг сайн цэвэрлэх шаардлагатай. Түүнээс гадна амны эвгүй үнэр нь зөвхөн шүд, хэлний өнгөр биш, залгиур хоолой, ходоодны үрэвслээс үүдэлтэй байх нь ч бий. Ийм тохиолдолд гаа, шүдний оогоор энэ асуудлыг шийдэхгүй. 

Алое Верагаар шүдээ угаа

Гаатай оог бага зэрэг алое вератай хольж шүдээ угаавал нянгийн эсрэг үйлчлэл нь сайн байдаг аж.  Учир нь алое вера  нян, хөгц, вирусын эсрэг үйлчилгээтэй  тул элдэв үрэвслээс сэргийлдэг. 

Хүнсний содоор хэлээ угаа

Шүдээ угааж, завсар нь наалдсан хоолны үлдэгдлийг цэвэрлэсний дараа хэлэн дээр тогтсон өнгөрийг хүнсний содоор угаасны дараа л шүдээ сайн угаасан гэж хэлж болно. Хүсний сода шүлтлэг ихтэй тул амны хөндийд бий болсон хортой хүчлийн үлдэгдлийг арилгаж, ходоодыг цэвэрлэдэг.

Н. Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж