Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг шүүнэ

Засгийн газрыг хариуцагчаар татсан шүүх хурал өнөөдөр 15.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. “Монголын гол нууруудын хөдөлгөөн болоод бусад төрийн бус байгууллагын төлөөлөл болсон нэр бүхий дөрвөн иргэн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан Засгийн газар байгаль орчныг хамгаалах хуулийг хэрэгжүүлэхэд санаачлага гаргахгүй, эс үйлдлээрээ байгалийг сүйтгэж байна гэсэн үндэслэлээр өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу Засгийн газрыг Сүхбатар дүүргийн шүүхээс хариуцагчаар татсан билээ. Тус дүүргийн захиргааны хэргийн шүүхийн танхимд болох өнөөдрийн шүүх хуралд    Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан нар оролцох гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж