Төрийн нууц задруулсан хэрэгт татжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Төрийн нууц задруулсан хэрэгт татжээ

Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах албаныхан Сөрөх тагнуулын албанд гурван жил ажилласан Б.Няммандахыг төрийн нууцад хамаарах баримт бичиг задруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87-оор зүйлчлэн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр Б.Няммандах нь  ТЕГ-ын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулж, эх орноосоо урвасан  гэх үндэслэлээр шалгагдаж байгаа тухай мэдээлэл байгаа ч албаны эх сурвалж  төрийн нууцад хамаарах баримт бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч  ажил үүргийн хувьд мэдсэн хэр нь  задруулсан гэх үндэслэлээр хэрэгт сэжигтээр татсан гэсэн мэдээллийг өгч байна.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж