“Даяар Монгол”-ынхон имижээ өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Даяар Монгол”-ынхон имижээ өөрчлөв

“Гадаадын иргэдтэй завхайрсан монгол охидын үсийг хусна” хэмээн нэг хэсэг шуугиан тарьж байсан “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн имижээ эрс өөрчилж байгаа гэнэ. Энэ тухайгаа тэд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хөдөлгөөний дэд тэргүүн Г.Ганбат ярилцлага өгчээ. Тэд юуны өмнө гишүүдээ үнэмлэхжүүлж, шинэчлэн бүртгэж байгаа гэнэ. Үүний зорилго нь тус байгууллага үйл ажиллагаагаа ил явуулж, ТББ-ын зохион байгуулалтад орж байгаа юм байна. Мөн монгол иргэдийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл мэдээллийн араас шууд очиж, газар дээр нь “арга хэмжээ” авдаг байснаа зөөлрүүлж, эхний удаад шаардлага, мэдэгдэх хуудас илгээн анхааруулга өгдөг болсон. Шаардлагыг биелүүлэхгүй бол төрийн болон ТББ-уудтай хамтарч хяналт шалгалт явуулна. Ингээд засрахгүй бол газар дээр нь хүрэлцэн очиж, урьдынх шигээ “хувийн” арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж хөдөлгөөний тэргүүн Г.Ганбат ярьжээ. Мөн тэд сүүлийн үеэст “охидын үсийг” ажил хийхээ больсон, энэ нь нэг талаас хүний эрх зөрчсөн үйлдэл болсон гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна.

Б.ЗАЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж