Авто тээврийн үзлэг оношлогоо эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Авто тээврийн үзлэг оношлогоо эхэллээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 260 мянган тээврийн хэрэгсэл байгаагийн 150 мянга орчим нь нийслэлд байдаг аж. Нийслэлийн татварын албанаас энэ сарын 16-наас эхлэн ирэх зургадугаар сарын нэгнийг хүртэл автын үзлэгийг явуулж татвар хураамжийг авахаар төлөвлөжээ.  Энэ жилийн хувьд тат­ва­рын хэмжээ 25-50 хувиар нэмэгдсний зэрэг­цээ агаарын бохирдлын татвар нэмж авах гэнэ.  Тухайн машины үйлдвэрлэсэн он сар, нас­жилтаас шалтгаалан агаар  бохирдуулсны хувь хэмжээг тооцох ба авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс нийтдээ 9,4 тэрбум төгрөгийг нийслэлийн замын санд оруулна гэж тооцоолжээ.  Энэ сарын 16-наас тавдугаар сарын 31-ний хооронд автомашины албан татвар, тєлбєр хураах бол хоёрдугаар vе шатыг 2010 оны зургадугаар сарын 02-ноос зургадугаар сарын 16-ныг хvртэл  үргэлжлүүлж, хяналтын vзлэг шалгалт хийх юм байна.

Байршил:

-БГД-ийн 5 дугаар хороо Энхтайвны єргєн чєлєє-93, татварын хэлтсийн байр,
-БЗД-ийн 13 дугаар хороо Мал эмнэлэгийн байр,
-СБД-ийн 5 хороо Энхтайвны єргєн чєлєє-5, Макс худалдааны тєв, татварын хэлтсийн байр,
-СХД-ийн 18 дvгээр хороо Татварын хэлтсийн байр,
-ХУД-ийн 3 дvгээр хороо Чингисийн єргєн чєлєє, ЗДТГ-ын хажууд татварын хэлтсийн байр,
-ЧД-ийн 4 дvгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр ‘’Нэг цонхны vйлчилгээний танхим’’
– Налайх дvvрэг –Татварын хэлтсийн байр
-Багахангай дvvрэг –Дvvргийн захиргааны байранд
-Багануур дvvрэг-Татварын хэлтсийн байранд тус тус байрлах юм байна. Үүнээс гадна авто тээврийн болон єєрєє явагч хэрэгслийн албан татварын хуульд єєрчлєлт орж байгаа бєгєєд Авто тээврийн болон єєрєє явагч хэрэгслийн жилийн албан татварыг Улаанбаатар хотод дараах хэмжээгээр ногдуулах аж.

1. 2 дугутай мотоцикл -2500
2. 3 дугутай мотоцикл -4000
3. Суудлын авто машин нь цилиндрийн багтаамжтай нэг см3 тутамд
а/ 2001см куб хvртэл-24
б/2001-3001 см куб хvртэл -27
в/3001 см куб болон тvvнээс дээш -33 тєгрєгєєр

4. Микроавтобус 15 хvний суудалтай -50000

5. Автобус -62400

6. Ачааны машин 1-100 хvртэл тонны даацтай -30000-720000

7. Тусгай зориулалтын машин -16000

8. Трактор, єєрєє явагч бусад хэрэгсэл – 18000

9. Бага оврын трактор -8000

10. Чиргvvл /даацын 1 тонн тутамд/ 8000 тєгрєг байхаар тогтоосон бєгєєд энэ нь 2011-оны 01 дvгээр сарын 01-ний єдрєєс эхлэн мєрдєгдєж байгаа юм.
Авто тээвэр агаар бохирдуулах хэрэгсэл бєгєєд агаар бохирдуулсны тєлбєр ногдуулдаг бєгєєд авто тээврийн хэрэгслээх ялгарах нvvрсхvчлийн хийн тєлбєрийг тэдгээрийн ангиллаас хамааран хувь, хэмжээгээр тогтоосон байна.
Үүнд: Авто тээврийн болон єєрєє явагч хэрэгслийн ангилал CO2 хийн ялгарал г/км, жилд ногдуулах тєлбєр /тєгрєгєєр/

А. 121-180 – 1800тєг
Б. 181-250 -2100 тєг
В. 251-350 – 3500тєг
Г. 351-500 -5000тєг
Д.501-750 -7500тєг
Е. 751-ээс дээш -9500 тєгрєг
байх ажээ.

Тvvнчлэн нэгж километрт зайд явахад 120 грамм болон тvvнээс дээш бага хэмжээний нvvрсхvчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэслийг тєлбєрєєс чєлєєлєх арга хэмжээг авах гэнэ.

Үзлэг оношлогоонд 11852 автомашин хамрагдаад байна гэв

Үзлэг оношлогоо, татвар хураамжийн талаар Авто тээврийн газрын Авто үйлчилгээ, оношлогооны тасгийн дарга Н.Баттулгаас тодруулаа.

-Өнөөдрөөс эхлэн автын үзлэг эхэлж байгаа талаар Улаанбаатар хотын захиргаанаас мэдээлж байна. Энэ үнэн үү?

-Автомашины үзлэг оношлогоо хуулинд заасны дагуу бүтэн жилийн туршид орон даяар явагддаг. Энэ жилийн оношлогоо нэгдүгээр сарын нэгнээс эхэлсэн. Одоо манай улсын хэмжээнд 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 11852 авто тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд орсноос тэнцээгүй 456 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс утаа 130, өнгө үзэмж 140,  тоормоз 241, тэнхлэг тохиргоо 231, гэрлийн тохиргоо 279, дуу чимээний үзүүлэлтээр 10 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Нийт орсон тээврийн хэрэгслийн 3,85 хувь нь тэнцээгүй. Үлдсэн тээврийн хэрэгслүүд тогтоосон хугацаанд оношлогоонд орох ёстой. Тогтоосон хугацаа гэдэг нь хоёрдугаар сарын 16-ны өдөр оношлогоонд орсон тээврийн хэрэгсэл дараа жилийн энэ өдөр оношлогоонд орно гэсэн үг. Энэ хугацаанаас хэтэрч болохгүй. Өмнө нь ч орж болно. Хотын захиргаанаас автын үзлэг эхэлж байна гэх мэдээлэл иргэдэд хүргэж байгаа маш буруу асуудал. Жилийн туршид явагдаж буй бидний ажлыг үгүйсгэж байгаа хэрэг. Нөгөө талаар, автын үзлэг гэх нэрээр автомашины татвар хураах ажлыг идэвхжүүлэх зорилготой л байх даа. Татвар төлөх аян гэх ч юмуу иймэрхүү маягаар өрнүүлж болно шүү дээ.

-Тээврийн хэрэгслийн албан татварыг хэдийд төлөх ёстой вэ?

-Татварын хуулинд иргэн хүн эхний зургаан сарын нэгний дотор автомашины албан татвараа төлсөн байх ёстой. Аж ахуйн нэгж, албан байгууллага жилийн дөрвөн улиралд дөрөв хувааж төлсөн байх ёстой. Татвараа төлчихөөд оношлогоондоо ороод, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгуулж, стандартын шаардлага хангасан бол хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ “2011”-ийг авна. Гэтэл сүүлийн үед зөвхөн татвараа төлчихвөл хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэх буруу мэдээлэл байна. Энэ бол буруу. Татвар бол хуулийнхаа дагуу төлөх ёстой хувь хүний үүрэг. Татвар төлснийг гэрчлэх гурвалжин тэмдэг хөдөлгөөнд оролцох эрх биш. Стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

-Агаар бохирдуулсны төлбөрийг энэ жилээс эхлэн авах уу?

-Яг ямар хэмжээгээр авахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Агаар бохирдуулсны төлбөр авах тухай хуулиар зохицуулсан байгаа. Манай байгууллагаас автомашинаас ялгарч буй хорт бодисын хэмжээг стандартаар тогтоосон.

-Яагаад замаа сайжруулаагүй байж татвараа нэмээд байдаг юм бэ?

– Бид мэдэхгүй шүү дээ. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу л нэмж байгаа байх. Замын татварын талаар Татварын ерөнхий газар мэднэ. Манай байгууллага зөвхөн стандарт нийцэж байна уу хөдөлгөөнд оролцож болох уу гэдэг талаас нь хяналтын үзлэг зохион байгуулдаг.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж