-Үймээний үеэр хаана үүрэг гүйцэтгэж байсан бэ, гэмтлийн улмаас ямар оноштой эмчлүүлж байв?
-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсэгт ажил үүргийн хуваарийн дагуу МАХН/ МАН/ намын байрын өмнө хамгаалтад гарч байсан. Хамгаалтад гарч байх үедээ зодуулсаны улмаас тархи, нуруундаа бэртэл авсан. Одоо байнга толгой өвдөнө. Бидний зарим нэг нь үе үе ухаан алдаж унах үе ч бий. Нарийн мэргэжлийн үзлэг хийлгэж, шинжилгээ өгсөн зүйлгүй өнөөдрийг хүрч байна.
-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүний амь үрэгдсэн хэргийг сэргээн шалгаж эхэлснээс хойш нэлээд олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний нэг нь өөрөө гэсэн?
– Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.
-Таныг яг ямар үндэслэлээр эрүүгийн хэрэгт татах болсон үндэслэлээ мөрдөн байцаагч чинь тайлбарласан уу?
-Хэрэгт татагдсан сэжигтнүүдийн өгсөн мэдүүлгээс яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн гэж хэлсэн. Би бусадынхаа өгсөн мэдүүлэгтээ танилцаагүй. Яг надад ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэнийг ч мэдэх зүйл алга.
-Хамгаалалтад гарч байхдаа ямар буу хэрэглэсэн?
Тусгай хэрэгслийн зориулалтай автомат буу, сургуулилалтын сумтай буу.
Харин уг хэвлэлийн хурлын үеэр цагдаагийн гэмтэл авсан нэг албан хаагч гэмтлийн улмаас нас барсан талаархи мэдээллийн талаар “Цагдаагийн ар гэрийн холбоо” ТББ Ж.Алтангэрэлээс дараахи асуултад хариулт авлаа
-Гэмтлийн улмаас нас барсан цагдаагийн албан хаагч яг ямар оноштой байсан бэ? Энэ хэвлэлийн хуралд ар гэрийнхнээс нь хүн ирэв үү?
-Оршуулах ёслол уржигдар болсон учраас ар гэрийнхэн нь хуралд оролцох боломж байсангүй. Талийгаач үймээний үеэр жагсагчдад зодуулж, тархи нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан. Хоёр жил гаруйн хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгэсэн ч өвчнөө дийлэхгүй амь насаа алдлаа. Мөн үймээний үеэр 397 цагдаа гэмтэж бэртэн, заримынх нь биеийн байдал муу байна. Тиймээс төрөөс эдгээр албан хаагчдын эмчилгээний зардлыг гаргаж өгөх нь зүйтэй гэсэн байрь суурьтай байгаа бид.
-Нэг бэртсэн цагдаагийн албан хаагчид хэчнээн хэмжээний мөнгө өгөх шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ?
-2008 оны сонгуулын үймээний үеэр бэртэж гэмтэж хохирогчоор тогтоогдсон 397 албан хаагчдын эмчилгээний зардлыг төрөөс гаргаж өгөх хэрэгтэй. Өмнө нь манай холбооноос тэдэнд төрөөс тэтгэмж өгөхийг хүссэн өргөдлийг тус холбооноос Ерөнхий сайд Сү.Батболд, Улсын Ерөнхий Прокурор П.Дорлигжав, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хүргүүлсэн нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу мэдэгдэл өгөөгүй. Тиймээс сэтгүүлчдээр дамжуулан төрийн эрх бүхий албаныханд дээрх хүсэлтийг дахин уламжилж байна. Тухайн үед хохирогч 397 цагдаагийн албан хаагчдад төрөөс 3-12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон юм билээ. Гэтэл зарим хүнд бэртэж гэмтсэн албан хаагчид эмчилгээндээ маш их мөнгө зарцуулж байгаа. Тухайлбал бэртлийн улмаас өрөөсөн бөөрөө авахуулсан нэг албан хаагчийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардалд 50-100 орчим сая төгрөг зарцуулах жишээтэй.