Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

NEC нетбук гаргалаа

Японы цахилгаан хэрэгслийн алдартай компани болох NEC нь гар утасны үйлдлийн систем Google Android дээр суурилсан нетбук үйлдвэрдлэн гаргасан байна. Энэ нетбук нь 7 дюймийн хэмжээтэй 800 х 480 пикселийн нягтрал бүхий мэдрэгчтэй дэлгэцэтэй аж. Life touch Note нэртэй энэ нетбук хоёр цөм бүхий Nvidia Tegra 2 процессор,  Android 2.2 Froyo хувилбар дээр ажиллах юм байна. Үүний зэрэгцээ 8 гегабайтын санах ойн багтаамжтай бөгөөд USB холболтын болон мэдээлэл сэргээх SD HC картын үүртэй ажээ. Мөн энэ нетбук нь SIM карт уншихаас гадна  Wi-Fi орчинд ажиллахаар бүтээгдсэн байна. Дэлгэцийнхээ дээд талд 2 мегапикселийн камертай бөгөөд нийт жин нь 700 грамм болж байгаа юм. Энэ нетбукийг одоохондоо зөвхөн Японд худалдаалж байгаа бөгөөд Android Market-ийн аль ч салбараас авч болж байгаа аж. Одоогоор энэ нетбукны бүрэн үзүүлэлтийг хангасан хувилбар нь 660 ам.доллар байгаа бол SIM карт уншдагггүй дундын хувилбар нь 540 ам.доллар, харин 4 gb санамжтай бага нь 480 ам.доллараар зарагдаж байгаа гэнэ. 

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж