Бельгийн бэлгэдлийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Бельгийн бэлгэдлийг хулгайлжээ

Бельгид тус орны бэлгэдэл болсон “морь харж буй” хүүгийн баримлыг (Маннекен Пис)  фламандын Гераардсберген хотоос хулгайлсан байна.  “Манекен Писийг чөлөөлөх фронтынхон” гэх байгууллага уг хэргийг үйлдсэн хариуцлагийг өөртөө аваад шаардлагаа хүргүүлээд биелүүлснийх нь дараа баримлыг буцаана гэсэн байв.

Хотын захиргааны дэргэд байсан баримлыг хулгайлсан хүмүүс хотын захирагч Фредди Де Шу-д захидал илгээн энэ баримлыг Брюссель хотоос бэлэглэсэн гэж дамжуулсан телевизийн нэвтрүүлэг тэднийг ийм хэрэгт түлхлээ гэсэн байжээ. “Уг нэвтрүүлэгт Граммон (Гераардсберген хотын франц хэлний нэр) хотын Манекен Пис 1600 онд Дандр голд унан урссаны дараа уг баримлыг Брюсселийнхэн тус хотынхонд бэлэглэсэн хэмээн нэгэн брюссель хүн ярьсан.” хэмээн хотын захирагч тайлбарлав. “Энэ утгагүй зүйлийг түүхэн баримтаар нотолсон. Манай Манекен Пис 1499 онд гарч ирсэн баримт бий. Тэр Брюсселийн Манекен Писаас 160 жилээр илүү настай” гэж хотын захирагч хэлэв. Гераардсберген хүүгийн баримал нь хамгийн анхдагч нарын нэг бөгөөд ийм баримлууд уг хотоос гадна Брюссель, Гент, Хасселт хотуудад байдаг Хүүхдийн баримлыг хулгайлсан нь эхний удаагийнх биш. Анх 1695 онд Маннекен Пис хулгайлдсан байв. Брюсселийн хүүг хамгийн сүүлд 1960-аад онд хулгайлсан байлаа. “Морь харж байгаа” хүүгийн алдартай мэдээд мөн тийм охин, шээж буй нохойн баримлыг хийж байсан боловч тэд хотынхноос огт амжилт олоогүй билээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж