Монголын бизнесменүүд Владивостокт айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Монголын бизнесменүүд Владивостокт айлчлав

Оросын Алс дорнодын төмөр замчид Мон­голын  ажил хэрэгч хүмүүстэй уулзав гэж Сибирийн мэдээллийн агентлаг дам­жуул­сан байна. Владивосктокт болсон уул­зал­тад Оросын  хязгаарын Зам тээврийн агент­лагийн  төлөөлөгчид, Монголын Energy Resources LLC ба Японы Sumitomo Cor­poration компаниудын төлөөлөгчид оролцжээ. 

Монголын бизнесийн төлөөлөгчид Транссибирийн төмөр замын зүүн хэсгийн тээвэрлэлт ба дамжлагын боломжийг сонирхсон гэнэ. Energy Resources LLC компанийн төлөөлөгчдийн тэргүүн, дэд ерөнхийлөгч ноён Дашцэрэнгийн Эхнтөвшин одоо Улаанбаатарын төмөр зам  Оросын төмөр замынхантай хамт Алс дорнодын хязгаарын өмнөд боомт хүртэл ОХУ-ын нутгаар  нүүрс зөөх асуудлыг боловсруулж байна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр 2011 оны эхний хагас жилд Ази, Номхон далайн бүсийн орнуудад зориулсан 10-15 мянган тонн нүүрсийг туршилтын журмаар Монголоос Оросын боомтуудад  тээвэрлэх гэнэ.  Ирээдүйд Транссибирийн төмөр замаар зөөх нүүрсний хэмжээг жилдээ нэг сая тонн хүргэн нэмэгдүүлэх боломжтойг тэр хэлэв.

Дашрамд дурьдахад Монголын Таван толгойн нүүсний орд 6-7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд далайд гарцгүй Монголд нүүрсээ зөөх цорын ганц зам нь төмөр зам юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж