Bruno Mars аялан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Bruno Mars аялан тоглолт хийнэ

Bruno Mars аялан тоглолт хийнэ

Грэммийн наадмаас шилдэг эрэгтэй дуучны шагналыг хүртсэн дуучин Bruno Mars дуучин Janelle Monae-тай хамтран Хойд Америкт аялан тоглолт хийх болсон тухайгаа зарлажээ. Тэд хамтарсан аялан тоглотын хуваариа хараахан товлоогүй байгаа ч ирэх дөрөвдүгээр сараас эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

Өдгөө 25 настай Америкийн дуучин, дууны зохиолч , продюссэр Bruno Mars “Just The Way You Are” дуугаараа Грэммийн эзэн болсон бөгөөд уг дуу нь шилдэг дууны жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байсан юм. Энэ дуу нь өнгөрсөн онд худалдаанд гаргасан түүний анхны цомог болох “Doo-Wops & Hooligans” цомогт багтсан. Энэхүү цомог нийтдээ 627 мянган хувь борлогдоод байгаа ба Австрали, Канад зэрэг улсуудад шилдэг борлуулалттай цомгоор шалгараад байна.

Харин дуучин Janelle Monae “The ArchAndroid (Suites II and III)” нэртэй анхны бие даасан цомгоо өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд худалдаанд гаргасан ба уг цомгоороо Грэммийн наадамд нэр дэвшсэн юм.

Н.Наран

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж