“Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадам хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадам хийнэ

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монголын эх орончдын өдөр, МАН-ын 90 жилийн ойд зориулан МАН, Монголын Зохиолчдын эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, МҮОНРТ хамтран энэ сарын 27-нд “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадмыг Улсын драмын эрдмийн театрт зохион байгуулахаар болжээ.

Тус наадамд оролцох яруу найрагчдыг эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 24-нийг дуустал МАН-ын төв байрны 113 тоот өрөөнд хүлээн авахаар болсон байна.

Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 25 яруу найрагч дараагийн шигшээ шатанд шалгарч Соёлын төв өргөөнд шүлгээ уншина. Шигшээ шатанд шалгарсан 25 яруу найрагчаас дараагийн шатанд 15 яруу найрагч, 15 яруу найрагчаас сүүлийн шатанд 5 яруу найрагчийг шалгаруулж 1-5-р байр эзлүүлэх аж.  Шагналын сан 10 сая төгрөг юм байна.

Наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох бөгөөд  оролцсон бүх яруу найрагчдад дурсгалын зүйл гардуулах гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж