Клинтон интернэтийн эрх чөлөөг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Клинтон интернэтийн эрх чөлөөг уриаллаа

АНУ-ын
Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Египет болон Иран улсууд
харилцаа холбоо, шинэ технологийг ашиглаж улс төрийн өөрчлөлтийг тайван
замаар хэрхэн хийж болдгийг иш болгон татаж, интернэтийн эрх чөлөөг
АНУ-ын гадаад бодлогын хамгийн эхний зорилт болгож байгаагаа мэдэгдлээ.
Хатагтай Клинтон Хятад улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа Google болон
бусад АНУ-ын корпорациудад кибер халдлагуудыг удаа дараа үйлдсэнийг
буруушааж, интернэтийн тухай бодлогыг өөрийн улсын гадаад бодлого
боловсруулалтын төвд авч үзэх ёстой тухай хатуу байр суурьтай байгаагаа
илэрхийлсэн байна.

Обамагийн засаг захиргаа мөн адил интернэтийн
эрх чөлөө нь хүний үндсэн эрхүүдийн нэг байх ёстой гэж үздэг бөгөөд
харилцаа холбооны технологи, олон нийтийн сүлжээ нь хүмүүсийн үзэл
бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хоорондоо хамтран ажиллах хамгийн гол
хэрэглүүр мөн гэдгийг онцолсон байна. Түүнчлэн хатагтай Клинтоны нэмж
хэлснээр “Интернэтийн эрх чөлөө хаалттай орнууд ялангуяа Хятад улс
интернэт орчинг улсынхаа иргэдээс хязгаарласнаар барууны соёлын үнэт
зүйлс, уламжлалыг үл тоомсорлож, уландаа гишгэж байна гэж ойлгож байна”
хэмээн мэдэгджээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж