Япон халим агнахаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Япон халим агнахаа зогсоов

Халим агнуурыг хамгийн өргөн хүрээтэй явуулдаг Япон улс байгаль хамгаалагчдын ширүүн эсэргүүцлийн улмаас халим агнахаа зогсоогоод байна. Японы загас агнуурын сайд энэ жилийн халим агнуур урьд өмнөхөөсөө болон ьөлөвлөснөөсөө эрт зогсох болж байгааг зарлажээ. АНУ-ын хэт түрэмгий байдлаар үйл ажиллагаа явуулдаг Sea Sheperd Conservation Society байгаль хамгаалах байгууллага японы агнуурын хөлгүүдийг олон сараар даган ан хийхэд нь янз бүрээр саад хийсээр иржээ. Японы тал агнуурын аж ахуй эрхэлдэг иргэдийнхээ амь насыг хамгаалах үүднээс хөлөг онгоцуудаа эргүүлэн татаж эхэлсэн байна. Япон нь Исланд Норвеги улсуудын адилаар дэлхий дээрхи хамгийн том амьтан болох халимыг агнагч хамгийн том ангуучид нь болж байгаа юм. 

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж