Дэлхийн банк анхааруулга өгөв

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк анхааруулга өгөв

Дэлхийн банкнаас гаргасан тусгай илтгэлд 2010 оны 10-р сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэл дөрвөн сарын хугацаанд  хүнсний бүтээгдэхүүний үнэ 15 хувьиар нэмэгдсэн болохыг зарлажээ. Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зелик “ дэлхий дээрхи хүнсний бүтээгдэхүүний үнэ осолтой төвшинд хүрээд байна” гэж мэдэгдсэн байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн энэ өсөлт нь ялангуяа орлогынхоо тал хувийг хүнс худалдаж авахад зориулж байгаа ядуу амьдралтай хүмүүст хүндээр тусч байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүн өсч байгаагаас болж өнгөрсөн оны 6-р сараас хойш дэлхийн хэмжээгээр 44 сая хүн ядуурлын эгнээнд орсон байна. Иймээс энэ долоо хоногт болох Их 20-ийн уулзалтын үеэр дээрхи асуудлыг шийдэх гарцыг олоход анхаарлаа хандуулахыг хүсчээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж