Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Шүүгч нарыг томилжээ

Улсын Дээд шүүхийн шүүгчид, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрддэг Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан  өнөөдөр  боллоо. Уг хуралдаанаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд аймаг, нийслэл болон анхан шатны шүүхээс орох шүүгчийг сонгох тухай асуудлыг хэлэлцээд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Сарантуяа, Орхон аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч П.Батсайхан, Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан нарыг тус зөвлөлийн гишүүнээр сонгожээ. Мөн Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнийг Шүүхийн Мэргэшлийн хорооны гишүүнээр сонгосон байна.

    Хуралдаанаас Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнээр Нийслэлийн шүүхийн шүүгч Б.Батцэрэн, гүйцэтгэх захирлаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн нарыг томилжээ. Үүнчлэн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг  есөн шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шинээр сонгосон байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж