Шүүхийн багц хуулийн төсөлд өгөх саналтай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Шүүхийн багц хуулийн төсөлд өгөх саналтай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдбергтэй уулзаж, тус улсын нэрт хуульч, шүүхийн шинэтгэл, менежментийн чиглэлээр өндөр туршлага хуримтлуулсан ноён Самуэл Контигийн "Шүүхийн тухай багц хуулийн төсөл"-д зориулсан санал,  зөвлөмж бүхий тайлантай танилцжээ.

Ноён Самуэл Конти нь Монголд байх хугацаандаа УИХ гишүүд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Шүүхийн тухай багц хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, “Иргэний танхим”-д болсон хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаачдаас уг төслийн талаар хэлсэн дүгнэлтүүдийг судлан үзсэний үндсэн дээр энэхүү  санал, зөвлөмжөө бэлтгэсэн байна.

Шүүхийн тухай багц хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг уг тайланг хурлаараа хэлэлцэх гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж